Украины тал Москва руу 100 шахам нисгэгчгүй онгоцоор довтолжээ

Х.Батсайхан
17 цаг 20 минутын өмнө

Украины тал өнөөдөр /Орон нутгийн цагаар өнгөрсөн шөнө/ ОХУ-ын нийслэл Москва болон ойр орчмын мужууд руу хэдэн нисэгчгүй онгоцоор томоохон хэмжээний довтолгоо явуулжээ.

Довтолгоонд өртсөн хотуудын Пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем Украины 337 нисгэгчгүй онгоц устгасны 91 нь Москва орчимд, үлдсэн нь Курск (126), Брянс (38), Белгород (25), Рязань (22), Калуга (10), Липецк (8), Орловск (8), Воронеж (6), Нижегород (3) мужид устгагджээ.


Москва руу довтолсон нисэгчгүй онгоцуудад тэсрэх бөмбөг бэхэлсэн байсан бөгөөд Видный, Раменск, Домодедово орчимд автомашин, орон сууцны байшин руу очиж мөргөж байсан аж. Довтолгооны улмаас хоёр хүний амь нас хохирч, 13 хүн шархаджээ. Шархдагсдын дунд дөрвөн настай хүүхэд байгаа талаар хэвлэлд мэдээлсэн байна. 



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.71
    15 цагийн өмнө

    Хохинээ. Муусайн мангадууд

    Хариулах
  • 202.55.188.97
    15 цагийн өмнө

    миний орос ахыг бөмбөгддөг хэн юм чи украйнд монгол дайн зарлах ёстой

    Хариулах
    • 59.153.115.180
      1 цагийн өмнө

      Болиосой зогсоосой хэцүү юм бэ

    • 139.5.216.75
      15 цагийн өмнө

      Элэнцэг чинь. Монгол дайтах чадвараа алдсан, аймхай хулчигарууд. Бат үүл, Жянша, Одбаяр тэргүүтэй баатаруудыг явуул.

  • 66.181.180.74
    16 цагийн өмнө

    Ард түмэн Эх Орноо зовоосон тэнэг хар тамхичин

    Хариулах
  • 66.181.180.242
    16 цагийн өмнө

    Novshiin Fashistuud

    Хариулах