Ким Се Руны аав МЭДЭГДЭЛ хийлээ

Э.Намуундарь
2 цаг 51 минутын өмнө

Амиа хорлож цаг бусаар хорвоогоос хальсан БНСУ-ын жүжигчин Ким Се Руны аав үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан дэлгэрэнгүй мэдэгдэл хийжээ. Тэрбээр охиныхоо үхэлд Ким Сү Хён, "Gold Medalist" агентлагийг бус ютюбер И Жин У -г буруутгажээ. 

Тэрээр мэдэгдэлдээ "Жүжигчин Ким Сү Хён болон түүний харьяа агентлагт учирч болох хохирлыг багасгах зорилгоор мэдэгдэл хийж байна. Тэд зөвхөн 2019-өөс 2020 оны хооронд үерхэж байсан" гэжээ.  Гэсэн ч түүний мэдэгдлийг олон нийт Ким Сү Хёноос мөнгө авсны үндсэн дээр хийсэн гэж хардаж байна. 

Жүжигчин Ким Сэ Рүн согтуугаар автомашин жолоодсон хэрэг үйлдсэнийхээ дараа 700 сая воны торгууль төлж хэргээс мултарсан бөгөөд энэ явдлаас болж БНСУ-д ихэд дэлгэрсэн Кансель культур гэгчид өртөж замнал нь бүдгэрсэн юм. 

Түүний торгууль болох 700 сая воныг "Gold Medalist" агентлаг гаргасан бөгөөд жүжигчнийг санхүүгийн хүнд байдалд байх үед нь 13 сарын  дотор эргүүлэн төлөх тухай албан бичиг илгээсэн нь амиа хорлоход нөлөөлсөн гэж эдүгээ үзэж байгаа юм. 

Аав нь мэдэгдэлдээ "Охин минь уг мэдэгдлийг хүлээн авсныхаа дараа агентлагийн төлөөлөгч бүртэй холбогдохыг хичээсэн боловч хэн ч түүнд хариу өгөөгүй аж. Гэсэн ч уг шийдвэрийг агентлагийн шийдвэр үү, эсвэл Ким Сү Хёны шийдвэр үү гэдгийг мэдэхийн тулд үргэлжлүүлэн холбоо тогтоохыг хичээсээр байсан.

Эцэст нь Ким Се Рун Ким Сү Хёнтой хамт авахуулсан зургаа нийтэлж, ямар нэгэн хариу үйлдэл гаргахыг нь хүлээсэн ч юүтүбэр И Жин У түүний тухай тохуурхсан өнгө аястай бичлэг нийтэлж, "Багаасаа кино урлагт хөл тавьсан учраас нийгмийн харилцаанд оролцох хувь хүний хөгжил дутмаг" гэж мэдэгдсэн. Тэрбээр мөн охиныг минь ажилчидтайгаа зүй бус харьцдаг, эрх мэдэлд автсанаасаа болж төөрөгдөлд орсон нэгний төгс жишээ гэж нэрлэсэн. 

Мөн охиныг минь кофе шопт цагийн ажил хийж байгааг нь үгүйсгэн их хэмжээний өртэй ч мөрийтэй тоглоом тоглодог гэх мэдээлэл цацсан. Охин минь хэнд ч кафед ажиллаж байгаа тухайгаа тайлбарлах албагүй. Түүнийг кафед хичээнгүйлэн ажиллаж байгааг нь батлах сурвалжлагчид ч бий. 

Се Рун өөрийнх нь тухай бусад хүмүүс юу ярьж буйгаас үл хамааран амьдралаа урагшлуулахыг л хичээж байсан. 

Ким Се Руны оршуулах ёслолын үеэр Солонгосын кино урлагийн салбарын олон хүмүүс ирж хүндэтгэл үзүүлэхийн сацуу нэг уран бүтээлд хамтарч байсан найруулагч, бие хамгаалагчид, арын албаныхан гээд тоо томшгүй олон хүн ирсэн. Гэтэл Gold Medalist агентлагаас үүсгэн байгуулагчдынх нь нэг гэхэд хилсдэхгүй хүнийхээ оршуулгад нэг хүн ирээгүй" гэжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна