УИХ-ын гишүүн Х.Баттулгын цалинг зургаан сарын хугацаанд 20 хувь бууруулах шийтгэл ногдууллаа

Х.Батсайхан
2025/04/09

УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа Х.Баттулга гишүүнд хариуцлага тооцох тухай асуудлыг хэлэлцээд цалинг зургаан сарын хугацаанд 20 хувиар бууруулах шийдвэр гаргалаа.

Х.Баттулгын хувьд 32 удаа хуралдсан намрын чуулганыг 16 удаа тасалж, 6 удаа чөлөө авч, 4 удаа эмнэлгийн чөлөө авч, нэг удаа гадаад томилолттой байсан бөгөөд нийт 26 удаагийн хуралдаанд суугаагүй зөрчил гаргасан бөгөөд 67 цагийн таслалтаар бүх гишүүдийг тэргүүлж байгаа юм. 

Байнгын хорооны дарга Б.Баярбаатар өмнө нь түүний цалинг гурван сар 20 хувиар бууруулна гэж байсан ч хэвлэлд өгсөн ярицлагадаа "Чуулгандаа сууж байгаа" гэж худал ярьсан тул шийтгэлийн хугацааг нэмж, зургаан сар болгожээ. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.188
    2025/04/10

    Ulaan chuluutad ochih ym uu ? yanaa huurhii ugiin guilagachin hun shuudee ! gudamnii nohoitoi ys bulaatsaldah bjdee zailuul .hehehe

    Хариулах
  • 202.55.188.86
    2025/04/10

    Заа даа, андуу л онилоод бган бишүдээ аййн

    Хариулах
  • 202.9.47.0
    2025/04/09

    Цалинг нь 20 хувиар бууруулчихаар одоо энэ Батлага яаж амьдрана аа. Их олон авгай, хүүхэдтэй юм гээ биз дээ.

    Хариулах