Уран эсэргүүцэгчид Бадрах энержи компанийн захирлын биед халджээ

Х.Есү
3 цаг 58 минутын өмнө

Уран эсэргүүцэгчид Бадрах энержи ХХК-ийн захирал Марк Мелеардын биед халджээ. 

Тодруулбал Бадрах энержи ХХК-аас ураны эсрэг тэмцэгчдийг хүлээн авч уулзалт зохион байгуулжээ.

Тус уулзалтын үеэр маргаан болж, улмаар иргэд Бадрах энержи ХХК-ийн захирал Марк Мелеардыг цохиж, маажиж биед нь халдсан байна.

Зургийг нэгүүн.мн сайтын шууд дамжуулалтын дүрснээс авч ашиглав

Уг асуудлаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, Өнөөдөр 14.40 цагийн орчимд СБД-ийн 1-р хороо "Ай Си" центерт зодоон болоод байна гэх утгатай дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу алба хаагчид очсон. Асуудлыг тодруулах чиглэлээр шалгалтыг явуулж байна" гэлээ. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.189.33
    48 минутын өмнө

    Ойрхон байсан бол чөтгөр шулмын элч шиг наад муу францыг чинь нэг амбаардчих юмсан гэсэн чинь хүсэл төрж байна шүү

    Хариулах
  • 139.5.217.214
    1 цагийн өмнө

    Наад франц дурак чинь эх хүн рүү хуруугаараа чичээд ална гээд байсан даа.

    Хариулах
  • 220.117.37.191
    2 цагийн өмнө

    Хуц

    Хариулах
  • 220.117.37.191
    2 цагийн өмнө

    Зөв худал хуурмагийн төлаа

    Хариулах