Цахим орчинд өчигдөр /2025.04.22/ хоёрдугаар ангийн охиныг "Оройтож ирсэн" гэх шалтгаанаар аав нь зодож, хүчирхийлсэн байж болзошгүй зураг, мэдээлэл нийтлэгдсэн.
Энэ талаар ЦЕГ-ын холбогдох мэргэжилтнээс тодруулахад " Өчигдөр цахим орчинд нийтэгдсэн бага насны хүүхэд аавдаа зодуулсан гэх мэдээллийн хүрээнд цагдаагийн байгууллагаас бүртгэлд авч шалгалтын ажиллагаа явуулж байгаа. Хүүхдийг хамгаалах байранд авч аюулгүй байдлыг хангасан" гэлээ.
Охиныг хүчирхийлэлд өртсөнийг ангийн хүүхдүүд болон багш нар мэдэж, олон нийтэд мэдэгдсэнээр хэргийг шалгаж эхэлсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна