Б.Батцэцэг: БНСУ шалгуур хангаад визээ авсан иргэдийг хилээр нэвтрүүлэх ёстой

Zuv.mn
6 цаг 37 минутын өмнө

БНСУ-ын Гаалийн алба анх удаа улс руу нь зорчиж буй монгол иргэдийг хил дээрээс буцааж байгаа асуудлаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс тодрууллаа.

Сайд манай сэтгүүлчийн асуултад "БНСУ-ын визтэй холбоотой, виз аваад зорчсон иргэдийг хил дээрээс буцааж байгаатай холбоотой асуудлыг хуульч Р.Булгамаа олон нийтэд хүргэж, анхаарал татаж байна. 

Нэг талаараа энэ нь БНСУ-ын Хууль зүйн яамны эрхэлдэг асуудал. Бид энэ асуудлаар ханддаг ч ""Манай улс бүх улсад адилхан шаардлага тавьдаг" гэдэг хариу өгдөг юм. Олон жил ийм л хариу өгч байгаа. Бид энэ талаар Ерөнхийлөгчийн түвшинд, Засгийн газрын түвшинд олон удаа хандаж байгаа ч олигтой ахиц гарахгүй байна. Бид БНСУ-ын иргэдийг визгүй болгосон. Харилцан адил байх зарчим үйлчлэх ёстой гэдэг асуудлыг ч тавьдаг. 

Иргэдийн хувьд визийн төвүүдээр материалаа бэлдүүлдэг. Тэнд очоод ямар зорилгоор зорчиж байгаагаа тайлбарлаж чадахгүй байх тохиолдол гардаг. Ийм тохиолдол олширч байх шиг байна. Би өчигдөр БНСУ-ын Элчин сайдтай уулзсан. Шалгуур хангаагүй бол эндээ битгий виз олгооч ээ. Нэгэнт шалгуурыг чинь хангаад виз өгсөн бол хилээрээ нэвтрүүлж, чөлөөтэй зорчих боломжийг нь хангаач гэдэг асуудлыг тавьсан. Манай иргэдийн эрхэнд халдах, хохироох тохиолдлууд бас гарсан. Эдгээр тохиолдлуудыг өндөр түвшинд авч үзнэ гэдгээ илэрхийлсэн байгаа. Зэрэгцээд БНСУ-д суух Элчин сайд н.Сүхболд мөн энэ асуудлыг зохих байгууллагуудад нь тавиад явж байгаа" гэж хариуллаа.  




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.46
    2 цагийн өмнө

    Хатагтай сайдтан зөв асуудлыг хөндөж тавилаа нэгэнт виз олгосон бол хангу нар хилээрээ нэвтрүүлэх ёстой Чингис хаан бид хоёр энэ улсыг элбэн тохинуулж Хулан нэрт хүүхнээр нь хатнаа хийж явсныг буурал түүх мартаагүй.Ерөн бол хангу нараа та нар хөх тэнгэр заяат монголчуудад сөгдөн мөргөж хүндлэж байвал ахиухан будаа хурааж авна гэдгийг сануулья.

    Хариулах
  • 66.181.191.152
    3 цагийн өмнө

    дипломатуудын урдуур оруулж дидломат албанд томилдог асуудал нийтлэг боллоо.Үүний бурууг түмний өмнө хэн хүлээх вэ дипломат алба гэдэг замбараагүй боллоо гэж боддог.

    Хариулах