Хохирогч П.Мөрөн: Тод манлай уяач, том захирал гэхээрээ таарсан хүнээ цохиж унагаагаад мөнгөөр шийддэг байж болохгүй

С.Гандэлгэр
14 цаг 32 минутын өмнө

Өнгөрсөн оны есдүгээр сард Тод манлай уяач Т.Галбадрах бусдын биед гар хүрч буй бичлэг цахим орчимд цацагдсан.

Тэгвэл өнөөдөр тухайн хэрэгт холбогдох шүүх хурал товлогдсон бөгөөд үүнтэй холбогдуулан хохирогч П.Мөрөнгөөс тодрууллаа. 

Тэрбээр "2024 оны 9-р сарын 20-ны өдөр буяны ажил зохион байгуулаад ажил руугаа явах хэрэгтэй болоод G Center-ээс гарч явсан. Хаалт нь онгойхгүй байхаар нь бордюр жижиг байсан учраас даваад гарсан чинь нэг хүн орилж ирээд хүлээж байгаад гарахгүй яах гэж давж байгаа юм гэж хэлсэн. 

Би каскаа тайлаад онгойхгүй байсан шүү дээ гээд хэлсэн. Ерөөсөө бид хоёрын дунд ямар ч маргаан болоогүй, ямар ч харилцаа үүсээгүй. Шууд уураа надад гаргаж байгаа юм шиг цохисон.

 Би 2-3 минут ухаан алдаад унасан байна лээ. Бичлэгээс харахад намайг шууд тэр газар нь хаяад явсан. Нэг гайхаж байгаа юм нь хүн алсан бол тэгээд хаяад явах хэмжээний хүн юм уу. Тэр дээр манай гэр бүлийнхэн маш дургүйцсэн. 

Манай ээжийг хүртэл цагдаад өгсөн байна лээ. ХУД-ийн цагдаад бичлэгийг нь тавьсан бас намайг мөнгө нэхсэн гэж худал мэдүүлэг өгсөн. Би нэг ч удаа уулзаагүй шүү дээ. 

Тэгсэн намайг цохисон хүн G Center-ийн захирал байсан. Тод манлай уяач тийм мундаг хүн байж тааралдсан хүнээ цохиж унагаад мөнгө өгөөд аргалдаг байж болохгүй. Аргалах гэж үзсэн байх.

 Би бол дүрэм, журмаараа явна гэж шийдсэн. Өөрөө ч гэсэн бичлэг дээрээ хэлсэн байна лээ. Чаддаг юм бол шүүхэд өгөөрэй гэсэн. Манай эгчийг ч гэсэн дарамтлах гэж үзсэн байна лээ" гэлээ.  



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.107.16
    10 цагийн өмнө

    Tolgoi deeree mal zalsan amitannd yaaj hunii uhaan baih ve?

    Хариулах
  • 66.181.161.39
    13 цагийн өмнө

    Deerengvi hvn yumaa unaach hvvhdvvdee yaadag yum boloo

    Хариулах
    • 192.82.88.42
      12 цагийн өмнө

      unaach huuhduudee bur alj bgaa biz