Дундговь аймаг байгуулагдсаны 83 жил, Сайнцагаан сум байгуулагдсаны 101 жил, Мандалговь хот үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойн баяр наадам 07-р сарын 10,11-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Баяр наадмын хурдан морины уралдаанд сонгомол дээд, дунд, доод 3 болон нас насны хурдан хүлгүүд шандсаа сорин уралдаж, Үндэсний сурын харваанд 5 аймгийн нийт 44 харваач, шагайн харваанд насанд хүрэгчдийн төрөлд 12 багийн 196 харваач, өсвөрийн харвааны төрөлд 18 харваач, ахмадын багийн төрөлд 10 багийн 80 харваач оролцож, хүчит бөхийн барилдаанд 128 бөх, өсвөрийн бөхийн барилдаанд 32 бөх хүч чадал, авхаалж самбаагаа сорин барилдаж тус тус бай шагналаа гардан авлаа.