Иргэний нийгмийн байгууллагууд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг хэлэлцэхгүйгээр хууль санаачлагчид буцаахыг уриалж, хамтарсан мэдэгдэл гаргажээ.
Уг мэдэгдэлд, Засаглал, хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өргөн барьсан УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг судалж, дараах нэгдсэн байр суурийг илэрхийлж байна.
Энэхүү хуулийн төсөл нь гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой мэт боловч бодит агуулгын хувьд парламентын бие даасан байдал, төлөөллийн ардчиллын суурь зарчмыг сулруулах ноцтой эрсдэл дагуулж байна гэжээ.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна