УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эд, эс, эрхтэн шилжүүлэх тухай хуулийн талаар санал хураалт явагдаж байна. Үүнтэй холбогдуулан бид Эрүүл мэндийн сайд асан Ж.Чинбүрэнгээс зарим зүйлсийг тодрууллаа.
Тэрбээр, “д, эс, эрхтэн шилжүүлэх тухай хууль батлагдсанаар донороо хүлээж байгаа 1400 гаруй өвчтөний асуудал шийдэгдэхээс гадна цаашид бүх харилцаа хуулийн зохицуулалттай болж байна.
Амьгүй донорын тоог нэмэгдүүлэх нь чухал байна. Эрүүл хүн эрсдэлд орж хэн нэгэн хайртай хүнийхээ төлөө эрхтэнээ өгнө гэдэг нь өөрөө эрхтэн шилжүүлэн суулгах гол консефц нь биш.
Амьд донор 20 наснаас дээш байх ёстой. Амьгүй донорт насны хязгаарлалт байхгүй. Өөрөөр хэлбэл тархины үхжилт буцаж сэргэхгүй гэдэг нь мэргэжлийн багаар тогтоогдсоны дараа эрхтэнийг авах зөвшөөрөл авна. Тухайн донор амьд сэрүүн байхдаа өөрөө зөвшөөрөл өгсөн байж болно. Тэр үед амьгүй донор болох эрх нь нээгдэнэ. Үгүй бол ар гэрийнх нь гурван хүнээс зөвшөөрөл авах ёстой гэх заалтыг оруулж байгаа” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна