Тэрбээр "УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд асуудал тавиад дэмжлэг аваад танилцах боломжтой. Аливаа юм хэм хэмжээнээсээ хэтрээд байгаа нь анзаарагдаад л байгаа. Шуугиан тарьдаг улмаар нийгмийг буруу зөрүү мэдээллээр төөрөгдүүлдэг. Ингэж хэн нэгнийг харлуулах, өрсөлдөгчөө намнах асуудал явдаг ч хууль хяналтын байгууллага шалгаад явахад худал зүйл байдаг. Жишээ нь "оффшор"-ын асуудал хэдэн жилийн өмнө шуугиулсан. Өнөөдрийг хүртэл Монголд орж ирсэн зүйл байхгүй. Оффтейк гэрээ гэдэг нь оффшортой л адил санхүүгийн арга хэрэгсэл шүү дээ. Нүүрс нийлүүлэх үүрэг хүлээгээд бүтээн байгуулалт хийх ийм л ажил шүү дээ. Бид нүүрсээрээ төмөр зам барьсан. Үүнийгээ тойруулаад нийгмийг төөрөгдүүлэх асуудал яваад л байна. Үүний цаана төр иргэн хоёрын хоорондын зайг сулруулж, хууль хяналтын байгууллагад итгэх итгэлийг сулруулж байна.
Туулын хурдны замын асуудал дээр бол Улаанбаатар хотод утаа, түгжрэл гээд хоёр том асуудал байгаа. Энэ асуудлыг шийдэх ёстой. Нийслэлийн үүрэг шүү дээ. Харин үүний цаана авлига, ашиг сонирхлын зөрчил байх вий гэдэг хардлага үүсээд байна. Тэрийг нь хууль хяналтын байгууллага хурдан шалгаж тогтоогоод урагшлуулах ёстой" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.188.105
та нар чинь худлаа яриад хөөрөөд байхын түгжрэлд түй ч хамаагүй гол ус л ширгэнэ
Хариулах