2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Богдхан уулын Хүүшийн аманд "С” ХХК нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон байгаль орчны багц хуулиудыг ноцтой зөрчин, зөвшөөрөлгүйгээр газар шорооны ажил гүйцэтгэж байсныг илрүүлжээ.
Зөрчил гаргасан үйл ажиллагааг Хамгаалалтын захиргаа болон байгаль орчны хяналтын байцаагч нар нэн даруй таслан зогсоож, холбогдох журмын дагуу нөхөн сэргээлт хийлгэж, хариуцлага тооцох, буулгах арга хэмжээг авч ажилласан байна.
Дархан цаазат газрын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй аливаа үйл ажиллагаа явуулах нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд холбогдох хууль тогтоомжийн дагуу торгууль, үйл ажиллагааг зогсоох, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх хүртэл хатуу арга хэмжээ авна.
Иргэн, аж ахуйн нэгжүүд та бүхэн хууль тогтоомж, дархан цаазат газрын дэглэмийг чанд мөрдөхийг хатуу анхааруулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна