УИХ Ерөнхийлөгчийн санаачилсан хуулиар Ажлын хэсэг байгуулаагүй байна

Zuv.mn
1 цаг 29 минутын өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ хүлээж аваад байгаа билээ. УИХ нэгэнт хүлээгээд авчихсан учир одоо хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсэг байгуулагдах ёстой. Гэвч одоогоор энэ Ажлын хэсэг байгуулагдаагүй байна.

Ерөнхийлөгчийг хууль санаачлах үед “Үндсэн хуулийн зөрчилтэй” гэсэн яриа гарч байсан. Тодруулбал, Ерөнхийлөгч УИХ-ын, УИХ Ерөнхийлөгчийн тухай хууль санаачлахгүй байх хил хязгаарыг давсан гэсэн маргаан гарч байв. УИХ-ын дарга хуулийн төслийг хуваарилахдаа Хууль зүйн байнгын хороонд биш, Төрийн байгуулалтын байнгын хороонд хуваарилсан нь ч энэ яриаг улам дэвэргэж байлаа. Өөрөөр хэлбэл, Хууль зүйн байнгын хороонд хуваарилсан бол хуулийг шууд санаачлагчид нь буцаах байсан гэдгийг нэр бүхий улстөрчид хэлж байсан. Гэвч Төрийн байгуулалтын байнгын хороонд хуваарилж, улмаар УИХ-ын босго даваад ороод ирчихсэн. 

УИХ-ын гишүүнийг ёс зүйн асуудлаар эгүүлж татах, ингэхдээ эгүүлэн татах эрхийг сонгогчдод бус Үндсэн хуулийн цэц, намын удирдах байгууллагад өгөх агуулга бүхий уг хуулийн төслийг УИХ хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.64.153
    0 минутын өмнө

    хууль зүйн байнгийн хороогоор хэлэлцэгдээгүй тул буцаах хэрэгтэй, их хурал хууль дэгээ баримтлахгүй бол хэн баримтлах юм

    Хариулах