П.Сайнзориг: Туулын хурдны замын төсөвт аудит шалгалтаа хийчихсэн, хууль хяналтын байгууллага шуурхай шалгаж мухарлах ёстой...

Zuv.mn
1 цаг 46 минутын өмнө

УИХ-ын гишүүн П.Сайнзоригоос Туулын хурдны зам, түүньэй холбоотой өнгөрсөн шөнө болсон баривчилгааны талаар байр суурийг нь сонслоо.

Тэрбээр “Иргэдэд хэрэгтэй төслүүд заавал хэрэгжих ёстой. Хуулийн байгууллага нь мухарлах зүйлээ мухарлаад... Хэвлэлээс харахад, баривчилж барьсан зүйлгүй,  48 цаг саатуулсан юм байна гэж ойлгосон.

Туулын хурдны зам төслийн төсвийг аудитын байгууллага баталчихсан. Графикийн дагуу явагдаж байга, намар гэхэд бэлэн болно гэж байгаа. Төсөвт өртгийг Барилгын хөгжлийн төв, Замын хөгжлийн төв зэрэг байгууллагууд шийддэг. Бид “Өндөр байна”, “Бага байна” гэж цээжний бангаараа яриад, улс төр хийгээд сурчихаж. Одоо энийгээ больж, мэргэжлийн байгууллагуудын үгийг сонсох хэрэгтэй” гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна