НИТХ-ын хуралдаан өнөөдөр 10.00 цагт тогвлогдсон ч НИТХ дэхь Ардчилсан намын бүлэг Туулын хурдны замын асуудлаар хойшлуулах санал гаргасныг НИТХ-ын дарга А.Баяр хүлээж авч хойшлуулсан билээ. Тэгвэл НИТХ дэх МАН-ын бүлэг хуралдаад ээлжит бус хурлыг хуралдуулах шийдвэрийг гаргаад байна. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатараас тодрууллаа. Тэрбээр "НИТХ-ыг өнөөдөр хуралдуулж 21 асуудал хэлэлцэхээр байсан. АН-ын бүлэг Туулын хурдны замыг хэлэлцэхгүй гэхээр нь тэгвэл энэ асуудлыг хасаад бусад 20 асуудлаа хэлэлцье" гэсэн ч А.Баяр дарга ирсэнгүй. Тиймээс НИТХ-ын гишүүд эрх хэмжээндээ ээлжит бус хурлаа хуралдуулахаар бэлтгэлээ хангаж байна" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна