НИТХ-ыг Д.Ихбаяр тэргүүлнэ

Т.Отгонсувд
1 цаг 20 минутын өмнө

НИТХ-ын ээлжит бус хурал Хангарьд ордонд түр завсарлаад дахин үргэлжилж байна. Завсарлахын өмнөхөн төлөөлөгчид НИТХ-ын дарга А.Баярыг 93 хувийн саналаар огцруулаад байсан. Тэгвэл завсарлагааны дараа шууд томилгооны асуудлыг хэлэлцэх юм.

Нийслэлийн МАН-ын хорооны Тэргүүлэгчдийн хурлаар Д.Ихбаярыг НИТХ-ын даргад нэр дэвшүүлэхийг дэмжлээ.

Д.Ихбаяр нь эрхзүйч, хэл шинжээч, Япон судлаач мэргэжилтэй. Баянгол дүүгийн ЗДТГ-ын Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар ажлынхаа гарааг эхэлж байсан.

2020, 2024 онуудад тус, тус НИТХ-ын даргаар сонгогдохдоо хоёр удаа НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажилласан туршлагатай. Тодруулбал, 2020-2022 оны хооронд Нийслэлийн засаг даргын орлогчоор, 2022-2024 онд НИТХ дэхь МАН-ын бүлгийн даргаар ажилласан бөгөөд 2024 оны орон нутгийн сонгуулийн дараа 40 төлөөлөгчтэй МАН-ын бүлгийн даргаар дахин сонгогдсон юм. 

2013-2014

Баянгол дүүргийн ЗДТГ, ГБХЗХХ-ын дарга

2008-2009

Их Засаг Олон Улсын Их Сургууль, Гадаад харилцааны мэргэжилтэн

2009-2013

Их Засаг Олон Улсын Их сургууль, Лицей сургуулийн захирал

2014-2016

Баянгол дүүргийн ЗДТГ, ЖДҮДТ-ын дарга

2016-2018

Сонгинохайран дүүргийн ЗДТГ, ХХҮХ-ын дарга

2020-2024

НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн МАН-ын Бүлгийн дарга

2024-Одоог хүртэл

НИТХ-ын төлөөлөгч




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.