Г.Отгонтуяа: Таван өмгөөлөгчтэйгөөр давж заалдах шатны шүүх хуралд оролцоно

Х.Есү
1 цаг 38 минутын өмнө

16 настай охины амь насыг хэрцгийгээр хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурал тавдугаар сарын 01-ны өдөр товлогджээ. Үүний талаар талийгаач охины ээж цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийжээ. 

Тэрбээр, "Өнөөдөр Г. Отгонтуяа миний бие 2026 оны 4 сарын 27-ны өдөр Монголын ард түмэн, олон нийтэд, Миний охин 16 настай Ч.Шинэсарангийн амь насыг онц хэрцгийгээр хохироосон гэмт хэргийн “Давж заалдах шат”-ны шүүх хуралдаан”-д оролцох хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болох өмгөөлөгчдийн талаар мэдэгдэл хийж байна.

"Давж заалдах шат”-ны шүүх хуралдаан 2026 оны 5-р сарын 1-нд болох тов гарлаа. 

-Миний бие “Анхан шатны шүүх”-ийн шийдвэрийг хүчингүй болгох, хэргийг “Анхан шатны шүүх”- д буцааж дахин мөрдөн байцаалтад буцаахыг хүсэж давж заалдах гомдол гаргасан билээ.

Охины минь амийг хөнөөсөн тэр аймшигт өдрөөс хойш даруй бүтэн 1 жил 10 сар= 22 сарын турш хэргийн үнэн мөнийг тогтоохын тулд олон олон өмгөөлөгчид, хуульчид болон Монгол төрийн удирдах албан тушаалтнуудтай уулзлаа.Миний уулзсан жирийн нэгэн иргэнээс авхуулаад төрийн өндөр албан тушаалтан хүртэл энэ аймшигт хэргийн үнэн мөнийг тогтоохын тулд надад сэтгэл санааны асар их дэмжлэг үзүүлж байлаа.

- Давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн гомдол бол ганц миний хүсэл биш Монголын ард түмний хүсэл, шаардлага гэдгийг би ихээр ухаарч байгаа.Анхан шатны шүүхэд ажилласан Б.Солонго М.Баасанбат өмгөөлөгчдөөс гадна Монгол Улсын шилдэг, тэргүүний мэргэшсэн 3 өмгөөлөгчид болох Р.Булгамаа, Б.Баатарсайхан, З.Хүрэлсүх нарыг нэмж аван нийт 5 өмгөөлөгчидтэйгөөр Нийслэлийн Давж Заалдах шатны шүүх хуралдаанд орох бэтгэлээ ханган ажиллацгааж байна. 

- Энэ онц ноцтой гэмт хэрэг бол зүгээр нэг гэмт хэрэг биш хүний алтан амь насны үнэгүйдэл, гэр бүлийн уй гашуу, нийгмийн шударга ёсны гажуудал эмгэнэл юм.

- Миний туйлын хүсэл бол энэ хэрэгт хөндлөнгийн нөлөөгүй, бодит үнэн дээр тулгуурласан шударга шийдвэр гаргах юм.Иймээс бид хууль, шударга ёсны хүрээнд бүх боломжийг ашиглан үнэн зөвийг тогтоолгохын төлөө тууштай ажиллах болно.

2026 оны 1-р сарын 23-ны өдөр Нийслэлийн анхан шатны шүүх хурлаар 16 настай ганц охин ч. Шинэсарангийн минь амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэмт хэрэгт “Хамжигч”-аар оролцсон Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг гэм буруугүй хэмээн шийдвэрлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон" гэжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна