НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар НИТХ-ын дарга А.Баярыг 93 хувийн саналаар огцруулсан. Үргэлжлүүлээд нийслэлийн МАН-ын хорооны Тэргүүлэгчдийн хурлаар Д.Ихбаярыг НИТХ-ын даргад нэр дэвшүүлэхийг дэмжсэн юм.
Эл шийдвэртэй холбоотойгоор НИТХ-ын дарга А.Баяр өнөөдөр /2026.04.28/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Хууль бус хуралдаан зохион байгуулж шийдвэр гаргасан учраас энэ хүчин төгөлдөр бус. Мөн мөнгө шамшигдуулсан гэж нотлох баримтгүйгээр намайг гүтгэсэн. Х.Нямбаатар иргэдийнхээ эсрэг жагсаж чаддаг юм байна. Харин НИТХ иргэдийнхээ талд байгаа.
Би мега төслүүдийн санхүүжилт, харилцаа хамаарлыг шалгах ажлын хэсэг байгуулна.
Монгол улс хэдэн хэрүүлч нөхдүүдийн бай боллоо. Тэр ийм юм хулгайлсан гэж нэгнээ гүтгэн харлуулдаг, хов живээр өнөө маргаашаа аргацаадаг улс төрийн найруулалтай болчихлоо. Цахимаар хүнийг харлуулдаг, гүтгэдэг байдлыг зогсоох ёстой.
Хурдны зам Монголд хэрэгтэй. Үүнийг нэг талдаа гаргах ёстой. Гэхдээ бид эрэмблэх ёстой" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.113.80
ЧИ ИРГЭДИЙН НЭР БАРИАД ХЭРЭГГҮЙ БИ БОЛОН МИНИЙ АХ ДҮҮС 200 ГААД ХҮН ЗАМ БАРИХЫГ ДЭМЖИЖ БАЙГАА
Хариулах