ОХУ-ын Буриад улс Монголоос авах махны хэмжээгээ нэмнэ

Zuv.mn
1 цаг 51 минутын өмнө

ОХУ-ын Буриадын БНУ-ын Засгийн газрын орлогч дарга бөгөөд Хөдөө аж ахуйн сайд Амгалан Дармаев Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбаттай уулзжээ.

Уулзалтаар хоёр тал хамтын ажиллагааны гол чиглэлүүдийг хэлэлцсэн байна. Ц.Идэрбат энэ үеэр  “Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоотой анх удаа чөлөөт худалдааны түр хэлэлцээрт орж байгаа бөгөөд гаалийн татвараас чөлөөлөгдсөн 367 барааны 90% нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн” гэдгийг онцлоод Монголын тал экспортын стандартын шаардлагыг хангах замаар худалдааны эргэлтийг сайжруулах, ялангуяа махны хангамжтай холбоотой мал эмнэлэг, хорио цээрийн асуудлыг шийдвэрлэж Орос улстай хийх худалдааг эрчимжүүлэхийг зорьж байгаагаа ярьжээ.

Амгалан Дармаев хариуд нь уг хэлэлцээр нь Монголоос ОХУ-ын Буриад улс руу гаргах махны хэмжээг 5000 тонн хүртэл нэмэгдүүлэх боломжийг нээж байна гэсэн байна.

Улмаар талууд үхэр, бог мал, адууны мах импортлох, эпизоотикийн аюулгүй байдлын ажлын хэсэг байгуулах зэрэг асуудлаар хамтарч ажиллахаар тохирсон байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна