НИТХ-ын дарга асан А.Баярт хариуцлага хүлээлгэхээр хяналтын ерөнхий хороонд хандахаар болжээ

Zuv.mn
2026/04/30

Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна. Уг хуралд 26 төлөөлөгч оролцож байгаа бөгөөд ирц 65 хувьтай байна. 

Хурлаар НИТХ-ын Ажлын албаны үйл ажиллагааг тасалдуулахгүй байх, хурлын ирцийг хангах зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа аж.

Түүнчлэн НИТХ-ын дарга асан А.Баяр хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдийн хурлын төлөөлөгчдийг хулгайч мэтээр гүтгэж байгааг шалгаж, тохирсон хариуцлага хүлээлгэхийг МАН-ын бүлгийнхэн МАН-ын болон нийслэлийн МАН-ын Хяналтын ерөнхий хороонд хүргүүлэхээр болжээ. 

Уг албан бичигт МАН-ын бүлгийн 30 гаруй төлөөлөгч гарын үсэг зурсан байна.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 172.59.186.131
    2026/05/01

    Баяр бязда минь чи зайл ..!!!

    Хариулах
  • 66.181.176.195
    2026/05/01

    Юундаа эмзэглсэн юм бээ Баяр даргаас бусад нь бүгд л хулгайч нь үнэншдээ. Баяр дарга шудрага хүн тулдаа л НИТХ ын бүлэг хулгайч та нарт тамгаа өгөхгүй гэж хэлж байгаа нь зөвшдээ. БАЯР даргаа буцааж тавь ийм мундаг шудрага дарга Монголоос олдохгүй шүү ирээдүйн ерөнхий сайд ерөнхийлөгч ч болох магдлал маш өндөр хүн

    Хариулах