Э.Цэндбаатар: WBC зөвшөөрвөл бүс хамгаалах тулаанаа Монголдоо хийнэ

Zuv.mn
1 цаг 0 минутын өмнө

МУГТ Э.Цэндбаатар өнгөрсөн бямба гарагт Барбадосын тамирчин Коби а Брийдиг ялж, мэргэжлийн боксын World Boxing Council холбооны мөнгөн бүсний эзэн болсон билээ. Тэгвэл тэрбээр бүс хамгаалах тулаанаа ойрын дөрвөн сарын дотор Монголдоо хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Тэрбээр сошиал хуудастаа “Би World Boxing Council (WBC)-ийн мөнгөн бүс авсан. Одоо 120 хоногийн дотор хамгаалах ёстой. Тэр тулааныг Монголдоо хийх талаар ярилцаж байна. Хэрвээ зөвшөөрвөл Монголд хамгаална” хэмээн бичсэн байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна