Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон Цагдаагийн ерөнхий газраас хамтран “365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг нээж НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Ихбаяр үг хэллээ.

Мөн НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр үе тэнгийн дээрэлхэлт зөвхөн хүүхдийн асуудал бус эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгч гээд бүхий л хүчин зүйлээс хамаардаг тул хамтын оролцоо чухал гэдгийг онцоллоо. ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны дарга, цагдаагийн дэд хурандаа А.Амарбат, цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой сүүлийн үеийн тоон мэдээлэл, энэ төрлийн хэрэгт холбогдсон тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх, цаашид гарах хор уршгийн талаар сурагчдад мэдээлэл өглөө.

Үүний дараа реппер Big Gee буюу Т.Мөнх-Эрдэнэ үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг гаргасан “Хамтдаа байя” уран бүтээлээ толилуулж, сурагчдад нэгнээ хайрлах, хүндлэх, хэл амаар доромжилж, дээрэлхэхгүй зөв хүүхэд байхыг уриаллаа.

Тус арга хэмжээнд Нийслэлийн ЕБС-ийн 400 гаруй сурагч, багш, нийгмийн ажилтнууд оролцлоо.
“365 ЭВДРЭЭГҮЙ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭЕ” аяны хүрээнд дунд, ахлах ангийн 120.000 гаруй хүүхдэд эрх зүйн мэдлэг олгох сургалт явуулж, 2800 цэгт хяналт шалгалтыг зохион байгуулаад байна. Ингэснээр он гарсаар хүүхэдтэй холбоотой гэмт хэрэг 27 хувиар буураад байна.



ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна