XMF 2026 x SONO: Xyyp Music Festival-ийн 10 жилийн ойгоор тасалбараа 10 хуваан төлөх боломжтой боллоо

Zuv.mn
59 минутын өмнө

Монголын хөгжмийн фестивалийн салбарт өөрийн өнгө төрх, үнэнч хүрээллийг бий болгосон Xyyp Music Festival энэ жил 10 жилийн ойгоо тэмдэглэнэ. Ойн хүрээнд тус фестиваль тасалбарын хүртээмжийг нэмэгдүүлэх, залуусыг санхүүгийн уян хатан нөхцөлөөр арга хэмжээнд оролцох боломжтой болгох зорилгоор SONO аппликейшнтэй албан ёсны хамтын ажиллагаагаа эхлүүллээ. Хамтын ажиллагааны хүрээнд SONO нь XMF 2026-ийн Premier Sponsor болж, фестивалийн Advance Ticket-ийг илүү уян хатан нөхцөлөөр авах боломжийг санал болгож байна. Тодруулбал, 249,000₮-ийн үндсэн үнэтэй XMF 2026 Advance Ticket-ийг SONO-оор дамжуулан авах эхний 500 хэрэглэгч 20 хувийн хямдралтай буюу 199,200₮-өөр худалдан авах боломжтой бөгөөд төлбөрөө 5 сарын хугацаанд, сар бүр 2 удаа 24,900₮-өөр нийт 10 хуваан төлөх нөхцөл бүрдэнэ. Хэрэглэгчид тасалбараа boxoffice.mn сайтаас авахдаа төлбөрийн хэсэгт SONO-г сонгох эсвэл SONO аппликейшнээс шууд XMF 2026 тасалбараа авах боломжтой.

Энэхүү саналыг SONO өөрийн албан ёсны сувгаар “10 жилээр 10 хуваа” хэмээн танилцуулж буй. Энэ нь Xyyp Music Festival-ийн 10 жилийн ойг тэмдэглэхээс гадна фестивалийн тасалбар худалдан авалтыг илүү хүртээмжтэй, төлбөрийн хувьд уян хатан болгох зорилготой гэдгээрээ онцлог юм. 


  SONO нь цахим зээлийн үйлчилгээ, бараа үйлчилгээний худалдан авалтыг зээлээр хийх боломж зэрэг финтек шийдлүүдийг хэрэглэгчдэд санал болгодог аппликейшн юм. Харин XMF 2026-ийн тасалбарыг SONO-оор хуваан төлөх тохиолдолд хэрэглэгч тухайн үйлчилгээний зээлийн шалгуурыг хангасан байх шаардлагатай. Xyyp Music Festival-ийн хувьд энэ жилийн наадам нь зөвхөн хөгжмийн арга хэмжээ бус, 10 жилийн ойн хүрээнд илүү өргөн цар хүрээтэй, хүртээмжтэй, шинэ үеийн фестивалийн туршлагыг бүрдүүлэх зорилготой зохион байгуулагдаж байна. SONO-той эхлүүлж буй хамтын ажиллагаа нь залууст дуртай арга хэмжээндээ оролцох санхүүгийн боломжийг илүү ойртуулж буйгаараа ач холбогдолтой юм.

Xyyp Music Festival 2026 ирэх 6-р сарын 26, 27-ны өдрүүдэд Гачууртын Монгол Шилтгээнд зохион байгуулагдах бөгөөд зуны хамгийн хүлээлттэй хоёр өдөр хөгжмийн соёл, залуусын оролцоо, фестивалийн онцгой уур амьсгалыг нэг дор цуглуулахаар бэлтгэлээ хангаж байна.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна