Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын хоёр газар хээрийн түймэр гарчээ.
Тус сумын Алтан-Овоо багийн хогийн цэгээс өчигдөр 10:40 цагт гарсан хээрийн түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллага, Хилийн цэрэг, сумын мэргэжлийн нийт 143 хүн, 24 автомашинтайгаар ажиллаж байна.
Харин "Бор өндөр" гэдэг газар мөн өчигдөр гасан түймрийг цурманд оруулжээ. Энэ тухай дуудлага тавдугаар сарын 13-ны өдрийн 20 цаг 30 минут ирсэн байна. Дуудлагын дагуу тус сумын Засаг даргын тамгын газар, ГТУАврах 47 дугаар анги, Хилийн цэргийн 0146 дугаар анги, Гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, төсөвт байгууллагын албан хаагчид, малчид, ард иргэд хамтран нийт 79 хүн 19 тээврийн хэрэгсэлтэйгээр түймрийн голомтод ажилласан байна. Улмаар тавдугаар сарын 14-ний 00 цаг 10 минутад цурманд оруулсан байна. Одоо бүрэн унтраахаар ажиллаж байгааг тус сумын ЗДТГ-аас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна