Цахим шилжилт хурдасч, санхүүгийн үйлчилгээ илүү хялбар болохын хэрээр иргэдийн анхаарал болгоомжгүй байдлыг ашигласан цахим залилангийн тоо огцом өсөж байна. Сүүлийн үед залилагчид "хүний сэтгэл зүй" дээр тоглолт хийх буюу сошиал инженерчлэлийн аргуудыг түлхүү ашиглах боллоо.
1. Фишинг болон сошиал инженерчлэл гэж юу вэ?
Фишинг нь хэрэглэгчийг хуурч мэдээллийг нь хулгайлах цахим халдлага юм. Залилагчид банкны албан ёсны вэбсайтыг дуурайлгасан хуурамч линк, и-мэйл, мэссэж ашиглан таны нууц үг, картын мэдээлэл, интернэт банкны эрхийг олж авахыг оролддог.
Харин сошиал инженерчлэл нь хүний итгэл, айдас, сониуч зан дээр тулгуурлан мэдээллийг нь олж авах арга юм. "Банкнаас ярьж байна", "Данс тань хаагдах эрсдэлтэй байна" гэх мэтээр сандаргаж, яаруулан, гар утсанд ирдэг нэг удаагийн код асуух нь энэ төрлийн залилангийн хамгийн түгээмэл хэлбэр юм.
2. Залилагчдын ашигладаг түгээмэл сувгууд
3. Хэрхэн таних вэ?
Дараах шинж тэмдэг илэрвэл та залилан байх магадлалтай гэж сэрэмжлэх хэрэгтэй:
4. Өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?
5. Хэрэв залиланд өртсөн бол яах вэ?
Хэрэв та санамсаргүй байдлаар мэдээллээ алдсан бол нэн даруй дараах арга хэмжээг аваарай:
САНАХ ХАМГИЙН ЧУХАЛ ДҮРЭМ: Банк танаас хэзээ ч нууц мэдээлэл асуухгүй. Хэрэв танд багахан ч гэсэн эргэлзээ төрвөл мэдээлэл өгөхөөс татгалзаж, банкны албан ёсны сувгаар өөрөө холбогдон баталгаажуулаарай.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна