"Улаанбаатар 2026" олимпын таеквондогийн Азийн АШТ-ий нээлт өнөөдөр болно

Zuv.mn
57 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний тулаан төрөл өнөөдөр эхэллээ. 

Тэмцээний пумьзийн төрөл өчигдөр өндөрлөсөн бөгөөд 6 төрлийн нийлбэр дүнгээр 13 алтан медалиар БНСУ-ын шигшээ багийн тэргүүлж, Тайланд улс 2 алт, 3 мөнгө, 1 хүрэл медалиар хоёрдугаар байр, Хятадын Тайвань 1 алт, 4 мөнгө, 8 хүрэл медаль хүртсэн амжилтаар гуравдугаар байр эзэлсэн юм.

Харин тэмцээнийг зохион байгуулагч Монгол Улсын шигшээ баг тамирчид 2 хүрэл медальтайгаар 11 дүгээр байрт шалгарсан. 

Тэмцээний шилдэг тамирчнаар
1. БНСУ - Дон Жун Ли / Эр/
2. БНСУ- Жү Йен Ли /эм/

Тэмцээний шилдэг дасгжуулагч
1. БНСУ-ын Жүн Ли
2. Тайланд – На Йен Ли
3. Хятадын Тайвань- Кун И Ли

Тэмцээний шилдэг шүүгч
1. Ливан- Эри Чево /эр/
2. БНХАУ- Тай Юү

Тулааны төрлийн тэмцээн яг одоо болж байгаа бөгөөд нээлтийн үйл ажиллагаа мөн өнөөдөр болно. 

ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ААШТ 2026 НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР 

No.

Хөтөлбөр

Үргэлжлэх хугацаа

Тайлбар

 

1

Нээлтийн үзүүлбэр

/ Видео үзүүлбэр

 

16:30-16:40

Монголын таеквондогийн холбооны таеквондогийн түүхэн хөгжлийг харуулсан богино бичлэг эсвэл

соёлын үзүүлбэр

 

 

 

 

2

 

 

 

Орнуудын жагсаал

 

 

 

 

16:40-16:50

Тамирчид өөрсдийн орны тугийг өргөж орж ирнэ.

Тамирчид үсгийн дарааллаар зүүн баруун хэсгээс ээлжлэн тайзны төв хэсэг рүү очиж,хоёр талаас зогсоно Азийн таеквондогийн холбоо болон

Монгол улсын далбаа /төрийн далбаа/ төв хэсэгт

, VIP зочдын зүг байрлалтай байна. Тугийг 2 хүн барина.

 

3

Нээлтийн үг

(ATU)

 

16:50-16:55

Туг барьсан тамирчид зааланд байна. Тэмцээний үйл ажиллагааг нээж азийн таеквондогийн холбооны ерөнхийлөгч Ким Санг Жин үг хэлнэ.

 

4

 

Тангараг өргөх ёслол

 

16:55-16:58

Эрэгтэй эмэгтэй шүүгч, эрэгтэй эмэгтэй тамирчин болон нэг дасгалжуулагч нийтдээ 5 хүн байна. Тангараг өргөсний

дараа тайзнаас бууна.

 

5

МУ-ын Ерөнхийлөгчийн мэндчилгээ

 

16:58-17:03

МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баяр хүргэж үг хэлнэ.

5,6 хэсгийн дарааллыг Монголын тал баталгаажуулна

 

6

Төрийн дуулал

 

17:03-17:05

Төрийн дуулал явна

Бүх зочид хүндэтгэл үзүүлж суудлаасаа босно

 

7

(MTF)

Мэндчилгээний үг

 

17:05-17:10

Монголын таеквондо холбооны ерөнхийлөгч Б. Онон үг хэлнэ

 

8

(WT)

Баяр хүргэж үг хэлэх

 

17:10-17:13

 

Дэлхийн холбооны ерөнхийлөгч үг хэлнэ

 

9

Хүндэтгэлийн дан

гардуулах

 

17:13-17:20

Куккивоны ерөнхийлөгч болон Азийн таеквондогийн холбооны ерөнхийлөгч МУ-ын ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дан гардуулна

 

10

Талархлын өргөмжлөл гардуулах

 

17:20-17:25

АТХ-ноос Монголын Таеквондогийн Холбоонд онцгой хувь нэмэр оруулсан хүмүүст талархлын өргөмжлөл гардуулах

үйл ажиллагаа явагдана

 

11

Баярын мэндчилгээний

видео бичлэг

 

17:25-17:35

ОУ-ын Паралимпын Хорооны Ерөнхийлөгч Андрью Парсонсний баяр хүргэсэн видео мэндчилгээ

 

12

Туг барьсан тамирчид тайзнаас гарч урлагийн тоглолт эхэлнэ

 

17:35-17:45

Туг барьсан тамирчид тайзнаас гарч урлагийн тоглолт эхэлнэ. Дэлхийн таеквондогийн холбооны үзүүлэн тоглолтын баг үзүүлбэр үзүүлнэ

 

13

Шигшээ тоглолтууд явагдана

 

17:45-19:00

 

Шигшээ тоглолтууд явагдана

14

Шагнал гардуулах ёслол

19:00-

Медаль авсан тамирчдад шагнал гардуулах үйл ажиллагаа явагдана



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна