Хаан банкны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд тодорлоо

Х.Есү
1 цаг 2 минутын өмнө

ХААН Банкны тогтвортой хөгжлийн бодлого, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк сангаас хэрэгжүүлдэг “ХААН Банкны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026-2027 оны хичээлийн жилд тэтгэлэг хүртэх шилдэг оюутнуудын нэрс тодорлоо. 

Энэ жилийн хувьд уг хөтөлбөрийн хүрээнд “ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр”, “ХААН Банкны нэрэмжит оюутны дахин тэтгэлэгт хөтөлбөр” гэсэн 2 төрлөөр нийт 100 оюутанд тэтгэлэг олгох юм. 

Ийнхүү ХААН Банк нь компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк сангаараа дамжуулан 20 жилийн хугацаанд нийт 2460 оюутан сурагчдад 2.6 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгоод байна. 

2026-2027 оны хичээлийн жилд “ХААН Банкны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-т шалгарсан үе тэнгийн залуусаа манлайлагч шилдэг оюутнуудын нэрстэй ЭНД дарж танилцана уу.

Тэтгэлэгт шалгарсан шилдэг оюутнууддаа баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсье!

                                                           Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна