УИХ-ын гишүүн, Хууль зүй байнгын хорооны гишүүн П.Сайнзориг ОБЕГ-ын байр байдлын талаар өөрийн байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “ОБЕГ босоо удирдлагатай байна, орон нутаг, засаг захиргаатай холбогдож хэвтээ удирдлагатай болох ёстой. Орон нутаг, чиг үүргийн процессийг сайн бичиж байж шат шатандаа төсөв, нөөц, тоног төхөөрөмжийг бэлдэх ёстой. Өнөөдөр дээшээ сунах ч, доошоо ухах ч тоног төхөөрөмж алга байна.
Улаанбаатар хот ч зам, барилгын хувьд аюултай байгаа. Бид бүхэн ч тоног төхөөрөмж бэлдэх, түүнтэй харьцаж сурах алба хаагчдыг бэлдмээр байна. Эдгээр зүйл рүү анхаарч, тогтолцооны өөрчлөлт хийх хэрэгтэй" гэсэн уриалгыг хэллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна