Монгол Улсын эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж, татварын орлогын томоохон эх үүсвэр болж буй шилдэг 100 аж ахуйн нэгжийг Монгол Улсын Засгийн газар болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас жил бүр тодруулдаг уламжлалт арга хэмжээ 25 дэх жилдээ зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн ТОП-100 аж ахуйн нэгжийн жагсаалтад АПУ ХК 23 дахь жилдээ дараалан багтаж, АПУ Трейдинг ХХК, Спирт Бал Бурам ХХК, АПУ Дэйри ХХК-иуд мөн шалгарч, АПУ Группийн хамт олон улс орны эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмрээ дахин бататгалаа.
2025 онд АПУ групп компани нь улс, орон нутгийн төсөвт нийт 514,3 тэрбум төгрөгийн татвар буюу өдөрт 1.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүллээ.

АПУ ХК нь Монгол хүний ур ухаан, бүтээлч сэтгэлгээ, инновацид тулгуурласан хөгжлийн бодлогоо тууштай хэрэгжүүлж, үйлдвэрлэл, үйл ажиллагаандаа тасралтгүй шинэчлэл нэвтрүүлэн үндэсний үйлдвэрлэлийн олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлсээр байна.
Энэхүү зорилгын хүрээнд 2025 онд 8 брэндийн 12 шинэ нэр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд амжилттай нэвтрүүлж, хэрэглэгчдэдээ шинэ үнэ цэнийг хүргэхийн зэрэгцээ экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг өргөжүүлэн олон улсын зах зээл дэх Монгол брэндийн байр суурийг бэхжүүллээ.

Монгол чанар, Монгол хүний ур ухаан шингэсэн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд хүргэснээр эх орондоо валютын урсгалыг нэмэгдүүлэх, экспортын орлогыг өсгөх, үндэсний эдийн засгийн тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулахыг бид зорин ажиллаж байна.

Монгол сүү, сүүн бүтээгдэхүүний чанар, үнэ цэнэ олон улсын түвшинд дахин хүлээн зөвшөөрөгдөж, АПУ Дэйри компанийн “Pro+” сүү, “Mont-Yak” шар тос бүтээгдэхүүнүүд олон улсын амт, чанарын нэр хүндтэй “Superior Taste Award 2025” шагнал хүртэн Монгол бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дэлхийд батлан харууллаа. Мөн 12 улсын инженер, дэлхийн тэргүүлэх технологийн компаниудын хамтын ажиллагаагаар хэрэгжиж буй АПУ Дэйри сүүний үйлдвэрийн өргөтгөлийн төсөл нь үйлдвэрлэлийн хүчин чадлыг эрс нэмэгдүүлж, олон улсын шилдэг технологи, инновацыг Монголд нутагшуулан хүнсний үйлдвэрлэлийн шинэ жишгийг бий болгож байна.

Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд АПУ Групп байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийн жишгийг бий болгоход анхаарч, нийт 45 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий үйлдвэрийн хаягдал ус цэвэрлэх байгууламжийн төслийг хэрэгжүүлж байна. Олон улсын стандартад нийцсэн уг байгууламжийн бүтээн байгуулалт ашиглалтад орсноор хоногт 2,814 м³ ус цэвэрлэж, цэвэрлэсэн усны 50-60 хувийг дахин ашиглах боломж бүрдэх бөгөөд 2026 онд багтан бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Ингэснээр Улаанбаатар хотын гүний усны хэрэглээг бууруулахад бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой.
Монгол чанар, Монгол хүний оюун ухаан, хөдөлмөр шингэсэн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд амжилттай экспортлон, үндэсний үйлдвэрлэлийн үнэ цэнийг олон улсад түгээн таниулахын төлөө бид цаашид ч тууштай ажиллах болно.
Энэ бүх амжилтын ард бидэнд итгэл хүлээлгэн хамтран ажиллаж, үргэлж дэмжиж ирсэн харилцагч, хэрэглэгчид, түнш байгууллагууд болон АПУ Группийн нийт хамт олны хичээл зүтгэл бий. Та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна