Өнөөдөр өглөө Энхтайваны гүүрэн дээрээс машин унасан ослын зураг цахим орчинд гарсан.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Цагдаагийн байгууллагад энэ оны зургаадугаар сарын 16-ны өдрийн 06:00 цагийн орчимд ХУД-ийн 2 дугаар хороо Энхтайваны гүүрэн дээрээс машин унасан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага мэдээллийн дагуу шалгахад Toyota Alphard маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь согтуу (согтолтын зэрэг 1.38)-гаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад гүүрнээс автомашинтайгаа унаж гэмтсэн байна.
Ослын шалтгаан нөхцлийг тодруулах ажиллагаа үргэлжилж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.88.222
Бие нь гайгүй болхоор тултал арга хэмжээ авч эвдэлсэн гүүрний хашлагыг төлүүл цаашдаа хорих арга хэмжээ авч хуулинд оруул дэндлээ согтуу жолооч нар
Хариулах