Сэрэмжлүүлэг: ​Туул голд гурван иргэн осолдож амиа алджээ

Zuv.mn
1 цаг 18 минутын өмнө

Туул голд гурван иргэн осолдож амиа алдсан дуудлага мэдээлэл өчигдөр бүртгэгдлээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн XX хороонд Туулд голд хүн живсэн дуудлагын дагуу Аврах ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулж, 22 настай эрэгтэйг нас барсан байдалтай олж холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна. 

Мөн Хан-Уул дүүрэг IX хороонд Туул голд хоёр иргэн живсэн дуудлага мэдээллээр Аврах ангийн алба хаагчид гол дагуу эрэн хайж, 4 метрийн усны гүнд 152 удаагийн шумбалт хийн, хоёр иргэнийг (20-51 настай) нас барсан байдалтай олджээ.

Гол, усны ойролцоо зорчихдоо бага насны хүүхдийг хараа, хяналттай байлгах, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, баталгаат зам гүүрээр зорчихыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна