Баянгол дүүрэгт нийтийн эзэмшлийн 9,3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна

Х.Есү
1 цаг 1 минутын өмнө

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүрэгт энэ онд,

•Нийт 30 хорооны 430 байршилд 9,3 га талбайг зүлэгжүүлэх,
•Нийтийн эзэмшлийн 11 байршилд 44000 ширхэг нэг наст цэцгээр цэцгийн мандал байгуулах,
•Нийтийн эзэмшлийн 10 гудамжинд 5194 ширхэг модыг нөхөн тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг хийж байна. 

Мөн,
•"Тэрбум мод" аяны хүрээнд "Баянгол хүүхдийн зуслан"-д харьяа хэлтэс албад 1000 ширхэг мод тарьсан бол,
•Дүүргийн 20-р хороо, үйлдвэрийн бүс дэх өндөр хүчдэлийн шугам дагуу 35 га талбайг хашсан ургамалан хашлага байгуулах,
•Нийтийн эзэмшлийн гол гудамж дагуух бортогтой модыг шинэчлэх, нийтийн эзэмшилд байгаа мод бутыг хэлбэржүүлэн тайрч байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна