Г.Дамдинням: Оюу толгойн баяжмалын замыг хааснаар Монгол Улс өдөрт 5 тэрбум төгрөгийн алдагдал хүлээнэ

Х.Есү
1 цаг 22 минутын өмнө

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням: Оюутолгойн баяжмалын замыг хаасан асуудлыг Цагдаагийн ерөнхий газрын даргатай ярилцсан. Өмнөговь аймгийн ЦЕГ-ын даргатай ярьж замын хаалт боолтыг авах чиглэлийг өгсөн. Өдөртөө багадаа 4,3-5 тэрбум долларын орлогыг тасалдуулж байна гэсэн үг. 

Энэ орлого үндсэндээ хүүхдийн мөнгө, тэтгэвэр, нийгмийн даатгал, цалин, эрүүл мэндийн даатгалын санхүүжилт болж орж байдаг, ийм орлого байгаа юм. Энэ орлогыг тасалдуулна гэдэг бол эдийн засгийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг юм. Мөн улсын болон орон нутгийн замыг хууль бусаар хаах нь тус тусдаа хуулийн хариуцлага хүлээх асуудал мөн.

Халзан бүргэдэй төслийг бүрэн зогсоогоогүй. Бид хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахыг л шаардаж байгаа. Яамнаас шалгалт хийхэд хэд хэдэн зөрчил илэрсэн байна лээ. Шалгаж байж цаашид үйл ажиллагаа явуулах эсэх асуудал яригдана. 

Сүүлийн нэг жилийн хугацаанд ОХУ-тай найман удаагийн уулзалт хийлээ. Одоогийн байдлаар шатахууны нөөц аюултай түвшинд хүрээгүй. Бид бүх саваа дүүргэсэн хангалттай байгаа. 

"Алт-3" аяныг хэрэгжүүлэх тухай УИХ-ын тогтоол гарсан. Энэхүү аян хэрэгжээд явж байгаа. Алт олборлолтыг нэмэгдүүлэх чиглэлд, уулын ажлыг төлөвлөгөөг хурдавчлах, байгаль орчны менежментийг төлөвлөгөө, дүгнэлтийг хурдавчлах гэх зэрэг асуудлыг тавьж байна. Ахиц ч гарч байна. 

Уурхайн талбай гэдэг бол цусаар бичигдсэн дүрэмтэй. Хүүхэд битгий хэл хамгаалалтын хувцасгүй хүн ч орох хориотой байдаг" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна