Г.Дамдинням: АИ92 шатахууныг ОХУ дотооддоо хэрэглэж байгаа үнээс хоёр дахин хямдаар манайд нийлүүлж байгаа

Zuv.mn
1 цаг 25 минутын өмнө

Москва хотын төв, Кремлийн Ордноос ердөө 15 орчим км зайд, Москва хотын их тойрог замын дотор Капотня гэсэн дүүрэгт орших газрын тос боловсруулах томоохон үйлдвэр Украины армийн дроны цохилтод өртжээ.

Манай улсын хувьд газрын тосны бүтээгдэхүүнээ 100 хувь гадаадаас импортолдог, нийт хэрэглээний 95 хувийг ОХУ бүрдүүлдэг. Тус улсад шатахуун хомсдолтой, хязгаарлалт хийж буй. Харин манай улс руу нийлүүлэх шатахуунаа хэвийн олгож байгааг салбарын сайд Г.Дамдинням хэллээ.

Тэрбээр “Ний нуугүй хэлэхэд, маш хүнд нөхцөлд байдалд байгаа. Энэ байдал хэр хугацаанд үргэлжлэхийг би хэлж мэдэхгүй байна. Өнөөдрийн байдлаар ОХУ-ын Москва хотод шатахууны хомсдолтой байгаа. Захын мужуудаар ч хомсдолтой, очер дугаар ихтэй, хязгаарлалттай олгож байна. ОХУ-ын зүгээс дотооддоо хэрэглэж буй  үнээс АИ92 шатахууныг хоёр дахин хямдаар манайд нийлүүлж байгаа шүү гэдэг. Бид гэрээ хэлэлцээрийнхээ хүрээнд явах ёстойг хэлж байгаа. Сүүлийн нэг жилийн хугацаанд ОХУ-тай найман удаа уулзсан. Энэ сарын сүүлээр дахиад явна. Удаа дараагийн гэрээ хэлцлийн хүчинд явж байна. Чадахаасаа чадахгүй хүртэл явна. Одоогоор шатахууны нөөц хангалттай байгаа” гэв.

Мөн худалдааны гол түнш БНХАУ-аас шатахуун импортлох хүсэлтийг манай улсаас гаргаж, яриа хэлэлцээр үргэлжилж байгаа аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна