Олон улсын нэр хүндтэй эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн нэг болох Nature Medicine сэтгүүлд сонирхолтой судалгаа хэвлэгджээ.
Судалгаанд тамхи татаж байсан 4.5 сая хүний мэдээллийг ашигласан байна. Тамхинаас гарсан хүмүүсийг тамхиа бүр мөсөн хаясан, тамхиа хаяад вэйп (цахилгаан тамхин) хэрэглэж эхэлсэн хүмүүсийн бүлэгт хувааж тэдгээр бүлгүүдийн эрүүл мэндийг харьцуулж судалсан байна.
Судалгааны үр дүнг энгийнээр тайлбарлавал:
1. Тамхи хаясны дараа вэйп хэрэглэсэн хүмүүс уушгины хорт хавдраар өвдөх магадлал илүү өндөр
2. Вэйп хэрэглэсэн хүмүүс уушгины хорт хавдраар нас барах эрсдэл мөн илүү өндөр.
Өөрөөр хэлбэл тамхи хаясны дараа вэйп хэрэглэсэн хүмүүсийг бүрмөсөн хаясан хүмүүстэй харьцуулахад хорт хавдрын эрсдэл 56%‑иар өссөн, нас барах эрсдэл 2 дахин нэмэгдсэн үр дүн гарчээ.
Цахилгаан тамхи нь аюул багатай сонголт огт биш юм.
Тамхи, цахилгаан тамхинаас ашиг олдог хүмүүс л вэйп, тамхины татварыг өсгөхийг эсэргүүцэж лобби хийдэг.
Тамхины улмаас нас барж буй иргэдийн тоогоор Монгол дэлхийд тэргүүлэх орны нэг/100000 хүн тутамд/. Цахилгаан тамхины хэрэглээ нэмэгдэж буй нь нас баралт, хавдарыг ойрын ирээдүйд улам нэмэгдүүлнэ.
Иймд өвчлөл, нас баралт, хавдарыг бууруулахын тулд тамхи, цахилгаан тамхины татварыг нэмж, борлуулалтыг хязгаарлах бодлого Монголд зайлшгүй хэрэгтэй.
Судалгааны дэлгэрэнгүйг унших:
https://www.nature.com/article...
Мэргэжлийн хуудас руу орох:
https://sites.google.com/view/...
#ЭрүүлМэндийнБодлого #Тамхи #НийгмийнЭрүүлМэнд #ЦахилгаанТамхи
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна