Соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдархжавхлангаас Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажилтай холбогдуулан тодруулга мэдээлэл авлаа.
-Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил аль шатандаа явж байна вэ? Мөн нийслэл дээр үүссэн асуудалтай холбоотой наадмын найруулагчийн цалинг өгч чадахгүй байгаа гэдэг асуудал үүссэн гэсэн. Үүн дээр та тайлбар өгөөч?
-Гурав хоногийн өмнө улсын баяр наадмын комисс хуралдсан. Хамгийн чухал ауудал бол найруулагчийн цалин. Нийслэлээс гарах ёстой 4.5 тэрбум төгрөгийн хөрөнгийг АТГ, прокурорын хяналтан дор царцаасан. Бүх дансыг нь хаачихсан байгаа юм билээ.
Үүн дээр улсын баяр наадмын комисс ажиллаад Улсын баяр наадмыг зохион байгуулахад зайлшгүй гаргах ёстой зардлуудыг гаргах нь зүйтэй гэж үзээд хуульч нарт хандахаар болсон. Мөн баяр наадмын тасалбарын асуудал яригдаж байгаа. Тасалбарыг долоодугаар сарын 02-ны өдөр худалдахаар болж байгаа. Энэ жил 100 хувь цахимаар худалдаалахаар шийдсэн.
Бусад маань баяр наадмын бэлтгэлээ хийж байгаа. 10 гаруй төрлийн үйл ажиллагаа болно. Нээлтийг өнгөрсөн жилийнх шиг өглөө орой дахин хийнэ.
-Найруулагчийн цалинд хэдэн төгрөг төсөвлөсөн бэ. Тасалбар дээр нэг хүнд тэд гэсэн тоо заах уу?
-Тасалбар зарах сайт нээгдээд эхний нэг минутад орохоор бүх тасалбар нь дуусчихсан байдаг гэдэг асуудал яригддаг. Үүнийг бид ирэх долоо хоногт ярилцана. 26 мянга орчим тасалбар борлуулна. Наадмын нээлтийн найруулагчид өгөх 500 сая төгрөгөөс нэг ч төгрөг өгч чадаагүй байгаа" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна