Цагдаагийн байгууллагаас галт зэвсэг, сум хэрэгслийн хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр зохион байгуулсан шуурхай ажиллагааны хүрээнд галт зэвсэг, сумыг хууль бусаар хадгалж, худалдахаар бэлтгэж байсан бүлэг этгээдийг илрүүллээ.

Эрхэлсэн тодорхой ажилгүй нэр бүхий дөрвөн иргэн бусадтай бүлэглэн их хэмжээний байлдааны болон ангийн зориулалттай сумыг хууль бусаар олж авч, өндөр үнээр худалдан борлуулах гэж байсныг илрүүлжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 15 мянган ширхэг ангийн болон байлдааны зориулалттай сум, бүртгэлгүй гурван ширхэг галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодисыг хураан авсан байна.

Холбогдох этгээдүүдээс мэдүүлэг авч, сум хэрэгслийн эх үүсвэр болон борлуулалтын сүлжээг тогтоох чиглэлээр шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна