МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон Л.Нинжжамц гэж хэн бэ

Zuv.mn
1 цаг 5 минутын өмнө

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн XIX их хурал өчигдөр болж өндөрлөлөө. Хуралд 301 төлөөлөгч оролцож, МСНЭ-ийн Ерөнхийлөгч болон Удирдах зөвлөл, бага хурлын гишүүдийг сонгов.

Тус эвлэлийн Ерөнхийлөгчид сэтгүүлч Э.Дагиймаа, Л.Нинжжамц, З.Боргилмаа нар нэр дэвших хүсэлтээ 2026 оны зургаадугаар сарын 17-ны өдөр МСНЭ-ийн Ажлын албанд ирүүлж, өрсөлдсөн. Хурлын үеэр нэр дэвшигч, сэтгүүлч Э.Дагиймаа нэрээ татаж буйгаа мэдэгдэж, өрсөлдөөн Л.Нинжжамц, З.Боргилмаа нарын дунд өрнөв.

Их хурлын төлөөлөгчид нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авсны дараа МСНЭ-ийн Ерөнхийлөгчийг сонгох нууц санал хураалт явуулсан.

Санал хураалтын дүнг танилцуулахад сэтгүүлч Л.Нинжжамц 71.3 хувийн санал авч, МСНЭ-ийн ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Уг сонгуульт алба дөрвөн жилийн хугацаатай. Тэрбээр сэтгүүл зүйн салбарт 30 жил ажиллаж буй бөгөөд улс төрөөс ангид байхаа илэрхийлж байв. Филисофич, эрх зүйч мэргэжилтэй түүний сэтгүүл зүйн салбарт ажиллаж өнгөрүүлсэн намтрыг хүргэж байна.    

1996 – 1998  Толь сонины Ерөнхий редактор

1998 – 2006  Монголын Сонины холбооны Гүйцэтгэх захирал

2002 – 2006   “4 дэх засаглал” сонины Ерөнхий эрхлэгч

2002 – 2006   “81-р суваг” сонины Ерөнхий эрхлэгч

2002 – 2006  “Бямба гариг” сонины Ерөнхий эрхлэгч

2006 – 2007  МҮОНРТ Хүний нөөц, Хамтын ажиллагааны Газрын захирал, Тамгын газрын дарга

2007 – 2008  Монголын сонины холбооны Гүйцэтгэх захирал

2008 – 2010   Засгийн газрын Хэвлэл мэдээллийн газрын дарга бөгөөд Ерөнхий сайд, С.Баярын хэвлэлийн төлөөлөгч

2010 – 2011  Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны даргын Зөвлөх

2012 – 2016  “Өглөөний сонин”-ын Ерөнхий эрхлэгч

2012 – 2016   Morning New.mn сайтын Захирал

2016 – 2017   МҮОНРТ-ийн Дэд захирал

2017 – 2021   МҮОНРТ-ийн Ерөнхий захирал

2021 – 2023   Улсын Их Хурлын Парламентын Сурталчилгаа, Мэдээллийн Төвийн Дарга

2023 – 2025   Улсын Их Хурлын Даргын Ажлын Албаны Зөвлөх

2025 – 2026    УИХ-ын ХМОНХГ-ын Ахлах Ажилтан


 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна