Ерөнхий сайд Н.Учрал КОП17 хурал зохион байгуулах талбайд ажиллалаа

Т.Отгонсувд
2026/07/20

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад нар КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа. 

Ерөнхий сайд Н.Учрал “Үндэсний хорооны ажил урагштай, сайн явж байгаа мэдээллийг аваад сэтгэл хангалуун байна. Дэлхийн 190 гаруй улсын 2800 гаруй оролцогч өнөөдрийн байдлаар албан ёсоор бүртгүүлснээс гадна 112 өндөр, дээд түвшний төлөөлөгчид оролцохоор болсон нь өндөр амжилт. Хурал ойртох тусам энэ тоо улам нэмэгдэнэ. Хурлын хөтөлбөр тодорхой болж, бэлтгэл ажил нь 75-76 хувьтай явж байна гэдэг сайн мэдээ” гэж дүгнэв. 

Энэ үеэр Ерөнхий сайд Н.Учрал тодорхой асуудлаар үүрэг, чиглэл өглөө. Тухайлбал, КОП17-ын үеэр замын хөдөлгөөний зохицуулалт, түр хаалт, нийтийн тээврийн чиглэлийн өөрчлөлт, их, дээд болон дунд сургууль, цэцэрлэг, зах, худалдаа үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагаанд хэд хоногийн хугацаатай ямар өөрчлөлт хийх талаарх бүх мэдээллийг 8 дугаар сарын 1-нээс өмнө олон нийтэд албан ёсоор зарлахыг Боловсролын сайдад үүрэг болгов.