АН: Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.Зангарыг ажлаас нь чөлөөлж улс төржиж байгааг хууль зөрчсөн гэж үзэн шүүхэд хандана

Т.Отгонсувд
2026/07/30

Өчигдөр буюу долоодугаар сарын 29-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.Зангарыг Ерөнхий сайдын тушаалаар ажлаас нь чөлөөлсөн. 

Ардчилсан намын зүгээс уг шийдвэрийг хууль бус хэмээн үзэж байгаа талаар мэдээллээ. 

Тодруулбал, "Баян-Өлгий аймгийн Засаг даргыг чөлөөлсөн Ерөнхий сайдын хууль бус шийдвэрийг цуцлуулахаар шүүхэд хандана. Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.Зангар ардчилсан намын гишүүн. Орон нутгийн сонгуульд ялалт байгуулж, ажиллаж байгаа. Ерөнхий сайд улс төржиж, сөрөг хүчний намын гишүүн, орон нутгийн удирдлагыг үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлж байгаа нь хууль бус. Тиймээс бид энэ асуудлаар шүүхэд хандана. 

Хариуцлага тооцох ёстой хүмүүстээ хариуцлагаа тооцох ёстой. Ерөнхий сайд, Г.Дамдинням сайд хоёр 12 сар хүртэл шатахуун тасалдахгүй гэж хэлээд алга ташуулж байсан. Хэдхэн хоногийн өмнө 30 хоногийн шатахууны нөөцтэй гэж байснаа хаанаасаа гарч ирсэн дөрвөн сарын хэрэглээг хэрэглэчихлээ гээд байгаа юм бэ. Үнэн мэдээллээ өг" гэв. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.119
    2026/07/31

    Бинзен бол хамаа алгаа баян өлгийн засаг дараагийн солих нь зөвөө тэгэхгүй бол болохгүй байна юу улс төржиж ард түмэн тэгэж шаардаж байгаа

    Хариулах