COP17 хурлын үеэр нэмэлтээр 100 автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд гаргана

Zuv.mn
58 минутын өмнө

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 энэ сарын 17-28-нд Улаанбаатар хотноо болно. Хурлын үеэр нийтийн тээвэрт нэмэлтээр 100 автобусыг 17 чиглэлд 10 минутын давтамжтайгаар үйлчлэхээр тооцон гаргахаар болжээ. 

СОР17 хурлын үйл ажиллагаа Баянзүрх дүүргийн 36-р хороо буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. Мөн хурлын үеэр Налайх дүүрэгт “Нүүдэлчин” фестиваль болох учир зочид төлөлөгч болон иргэдийн хөл хөдөлгөөнийг тооцон, үйлчлэх автобусны тоог нэмэгдүүлэхээр болсон байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 84.136.95.75
    35 минутын өмнө

    Бас хэн нь баахан /будсан/ автобус оруулж мөнгө угааж байна вэ

    Хариулах