Монгол Улс оны эхний долоон сард 142.6 сая ам.доллараар эрчим хүч худалдаж авчээ

Zuv.mn
27 минутын өмнө

Монгол Улс энэ оны эхний долоон сарын байдлаар 7.2 тэрбум ам.долларын бараа, үйлчилгээ импортолжээ.

Энэхүү үнийн дүнгийн 21.8%-ийг газрын тосны бүтээгдэхүүн, 8.5%-ийг суудлын автомашин эзэлсэн байна. Тодруулбал, он гарсаар 550,500 тонн шатахуун, 52,225 автомашин импортолжээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал, шатахууны худалдан авалт 14.8%-иар өсөж, автомашины худалдан авалт 24.8%-иар буурсан байна.

Гаалийн Ерөнхий Газрын мэдээлснээр, энэ оны эхний долоон сард 142.6 сая ам.долларыг цахилгаан эрчим хүч импортолход зарцуулжээ.

Түүнчлэн,  94,700 тонн хүнсний ногоо, 40,000 тонн элсэн чихэр импортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10-12.4%-иар өссөн үзүүлэлт болсон байна. Жимс, самарны импорт 38.6%-иар, шувууны мах, гахайн мах, гахайн өөхний импорт 31.8%-иар мөн өсжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна