“Cop time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна

Zuv.mn
1 цаг 8 минутын өмнө

КОП17-ыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын алба хурлын бэлтгэл ажлын явц, уялдаа холбоог хангах хүрээнд Бямба гараг бүр “cop time” дотоод хуралдааныг тогтмол зохион байгуулж ирсэн.

Өнөөдөр cop time- ийн сүүлийн хуралдааныг өргөтгөсөн хэлбэрээр зохион байгуулж, Үндэсний хорооны дэргэдэх дэд хороодын гишүүд оролцож байна. Хуралдааныг Үндэсний хорооны дарга, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир даргалан явуулж, дэд хороодын бэлтгэл ажлын явц, эцсийн шатанд анхаарах асуудлуудыг хэлэлцэж байна.

КОП17 эхлэхэд цөөн хоног үлдээд буй энэ үед хурлын зохион байгуулалт, үйл ажиллагааны бэлтгэл эцсийн шатандаа орж, Монгол Улс дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирэх зочид, төлөөлөгчдийг хүлээн авахад үндсэндээ бэлэн болоод байна.





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна