Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн усан бассейнтай спорт заалны бүтээн байгуулалт 80 хувьтай үргэлжилж байна

Zuv.mn
58 минутын өмнө

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд хэрэгжиж буй 37 дугаар сургуулийн усан бассейнтай спорт заалны бүтээн байгуулалтын ажил 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. 

Сурагчдын суралцах орчин, эрүүл мэнд, бие бялдрын хөгжилд дэмжлэг үзүүлэх, спортоор хичээллэх орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй тус төслийн гүйцэтгэгчээр “Люмос Максима” ХХК ажиллаж буй юм. Барилгын дотор заслын ажил үргэлжилж байгаа бөгөөд инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмж болон тохижилтын ажлуудыг үе шаттай гүйцэтгэнэ. 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна