ГЕГ: Гаалийн зөрчил өнгөрсөн оноос 18 хувиар өссөн

Zuv.mn
47 минутын өмнө

Он гарсаар буюу долоодугаар сарын байдлаар гаалийн 2300 зөрчил илэрсэн нь өнгөрсөн жилээс 18 хувиар өссөн үзүүлэлт байжээ.

Тэр дотроо 53 зөрчил нь гэмт хэргийн шинжтэй байгаа бол гаалийн болон бусад татвараас зайлсхийх зөрчил 50 хувийг эзэлж байна. 

Мөн нийт зөрчлийн 23 хувь нь хориглосон буюу хязгаарласан бараа бүтээгдэхүүнийг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлүүд эзэлж байна гэдгийг ГЕГ-ийн Олон нийттэй харилцах төвийн дарга Б.Мөнх-Амар мэдээллээ. 

Гаалийн цахим үйлчилгээний gaali.mn сайтад иргэн 12, хуулийн байгууллага ААН 33 төрлийн үйлчилгээг цахимаар авах боломж бүрджээ. Тэр дундаа гаалийн бүрдүүлэлт хийхэд өмнөхөөс илүү хялбар болсныг албаныхан хэлж байна. Татварын тоо хэмжээ, жагсаалтыг харах, гаалийн мэдүүлгийн явцтай танилцах, өмнөх дугаарлалтын дарааллаа харах, статистикийн мэдээлэл, барааны ангилал тус бүрд ямар бичиг баримт шаарддаг гэх зэрэг бүхий л мэдээллийг багтаажээ. Мөн цаашлаад цахим үйлчилгээг хиймэл оюун ухаанд суурилсан хөтөчтэй байхаар төлөвлөсөн байна.





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна