Сангийн сайд З.Мэндсайханаас Оюутолгойн асуудлаар “Рио Тинто” групптэй хийж буй хэлэлцээрийн үр дүнгийн талаар тодрууллаа.
Тэрбээр “Оюутолгойн зээлийн хүү SOFR+6.5 байсныг SOFR+4.0 болгож, зургаан тэрбум ам.долларыг хэмнэсэн. Нөгөө талдаа зээлийн бүтцийг хувь нийлүүлэгчдийн зээлийн гэрээнд долоон жил тутамд авч үзнэ гэж байсныг гурван жил болгосон. Ингэснээр Засгийн газар болгон “Рио Тинто”-той зээлийн бүтцээ эргэн харж, сайжруулаад явах боломж нь бүрдэж байгаа юм. 2027 оноос ногдол ашиг авахаар болсон. 2037 онд авна гэж байсан ноогдол ашгийг 10 жилээр нааш нь татлаа.
Засгийн газар Оюутолгойгоос авах ногдол ашгийг төсөвт төлөвлөөд оруулсан. Ажлын хэсэг бол Монголын талын өгөөж 53 хувь байна гэдэг л зарчмыг барьж ажиллаж байгаа.
Сая “Рио Тинто” группын гүйцэтгэх захирал Монголд ирээд Ерөнхий сайдтай хамт мэдэгдэл хийж, “Хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт орсон. Ноогдол ашгийг 2026 оны тайлант хугацаа дуусаад 2027 онд олгоно гэдгээ илэрхийлсэн.
Мөнгөн дүнгийн тухайд, Ажлын хэсэг 53 хувийн өгөөж Монголын талд гэдэг зарчим баримталж байгаа гэдгийг би сая хэлсэн. Гэхдээ бид 2027 оны төсөвт оруулахдаа гурван их наядыг ноогдол ашгаар авахаар төлөвлөж, хоёр их наядыг нь эрчим хүчний хөрөнгө оруулалтыг бүрэн шийдвэрлэхэд зариулж, эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байгаа хамгийн том чөдөр тушааг арилгая гэж төлөвлөсөн. 10 аймагт баригдаж байгаа дулааны станцын асуудлыг шийдвэрлэнэ. Нэг их наяд нь Ирээдүйн өв сан буюу иргэдийн дансанд орно” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна