О.Цогтгэрэл: АН-ын бүлэг зөвхөн ХЗДХ-ийн сайдын асуудлаар чуулганд оролцоно

Х.Есү
38 минутын өмнө

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг Хууль зүйн сайдаар томилох асуудлыг Ерөнхий сайд УИХ-ын чуулганд танилцууллаа. Бид АН-ын дарга О.Цогтгэрэлээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрбээр, “Зөвхөн Хууль зүйн сайдыг чөлөөлөх томилох асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр болоод бусад асуудлыг хойшлуулсан учраас АН-ын бүлэг яаж хандах вэ гэдэг агуулгаар УИХ-ын даргын зөвлөл хуралдлаа.

Хууль зүйн сайдтай холбоотой АН-ын бүлгээс тавьсан шаардлага нэгэнт биелэж байгаа. Үргэлжлүүлэн УИХ-аар хэлэлцэхээр болсон учраас зөвхөн энэ асуудалд л ирцээ бүрдүүлж оролцоно. Харин Ерөнхий сайд Н.Учрал итгэл хүлээлгэх асуудлаа оруулж иртэл өөр хуралд оролцохгүй.

-Б.Хурц мэдээлэл өгөхдөө таныг АН-ын дарга байх эрхгүй гэдэг зүйлийг ярьж байна. Энэ асуудал дээр та ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Манай өрөөнд АН-ын бүлэг хуралдаж дуусаад сая л гарч ирлээ. Б.Хурц генерал уулзъя гэсэн ч би уулзаж амжсангүй. Улс төрийн үйл ажиллагаа явахаар гадна, дотно талаас элдэв худал хуурмаг байр суурь илэрхийлдэг, худлаа зүйл дээр гүтгэдэг асуудал ч явж байна. Тэр хүн ямар санаа оноотой юу ярьж байгааг мэдэхгүй.

Миний хөрөнгө орлогоо мэдүүлсэн компани дээр ямар нэгэн асуудал байгаа эсэхийг олон нийт судлаад үзчих байх. Ардчилсан намын таван гишүүнд хариуцлага тооцно гээх асуудлыг холбогдох байгууллагууд нь ярилцах байх" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна