“АИЧИ, НАГОЯ 2026”: ОУХМ С.Жамбалжамц IV, ОУХМ Б.Тэгшбаяр X байрт орлоо

Zuv.mn
40 минутын өмнө

“Аичи, Нагоя 2026” Азийн наадмын эрэгтэй элит дугуйчдын бөөн гараатай 162 км-ийн уралдаанд өрсөлдсөн тамирчдын түрүүч барианд орж ирлээ.

Азийн шилдэг 40 дугуйчин өрсөлдсөн уг тэмцээнд Монгол Улсаас ОУХМ С.Жамбалжамц, ОУХМ Б.Тэгшбаяр, ОУХМ Э.Болор-Эрдэнэ нар өрсөлдөж, ОУХМ С.Жамбалжамц шагналт IV, ОУХМ Б.Тэгшбаяр X дугаар байрт шалгарлаа.

ОУХМ Э.Болор-Эрдэнэ өрт ногдсон үүрэг даалгавраа маш сайн биелүүлсэн гэж Монголын дугуйн холбоо шууд дамжуулалтынхаа үеэр онцолсон.

Уралдаанд Казахстаны дугуйчин, дэлхийн аварга, Ази тивийн болон Азийн наадмын аварга Алексей Луценко алт, мөн Казахстан улсын тамирчин залуучуудын дэлхийн аварга, Ази тивийн болон Азийн наадмын аварга Евгений Федоров мөнгө, зохион байгуулагч орны тамирчин Юхи Тодоме нар хүрэл медаль хүртэв. 


  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна