Х.Бадамгэрэл: Монгол Улсын нэр, туг, далбааг өөр улсын иргэн ашиглаад явж болохгүй

Т.Отгонсувд
54 минутын өмнө

"Miss grand international" тэмцээнд Хятад иргэн Монгол Улсын нэрээр оролцож байгаа асуудал олон нийтийг бухимдуулаад байна. 

Уг асуудлаар Топ модель Х.Бадамгэрэл ССАЖ-ын сайд Ж.Алдаржавхлантай уулзлаа. 

Энэ талаар тэрбээр "Miss grand international тэмцээний зохион байгуулагч руу  Монгол Улсын талаас "Монгол Улсын нэр, туг, далбааг ашиглахыг зогсоох шаардлагыг хувь иргэд болоод ССАЖЯ-аас хандсан байгаа.

Энэ тэмцээн 20 орчим хоног үргэлжилнэ. Энэ хугацаанд манай улсын нэр, туг, далбааг өөр улсын иргэн ашиглаад явж болохгүй.  Уг тэмцээн олон улсын хэмжээнд тавдугаарт ордог, дэлхийн 70-аас олон улс   оролцдог том тэмцээн.  

Монгол Улсын нэр, туг, далбааг ашиглаж өөр улсын иргэн оролцож байгаа нь тусгаар улсын түүх, үнэт зүйл, эрх чөлөөнд халдаж байгаа үйлдэл. Үүнийгээ бид хамгаалах ёстой.

"Miss grand international" тэмцээнд манай улсын нэрийг ашиглаж байгаа анхны тохиолдол биш. Өмнө нь 2022 онд ОХУ-ын Якут эмэгтэй манай улсын нэр, туг, далбааг ашиглаад оролцож байсан. Тэр үед бид өнөөдрийнх шиг анхаарал хандуулж чадаагүй. Энэ нь тухайн тэмцээн зохион байгуулагчдад ингэж болох юм байна гэсэн бодлыг төрүүлсэн байх. 

Одоо бидний зүгээс өдөр бүр шаардлагаа тавьж байх хэрэгтэй байна" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна