“Эрүүл залуу хүн” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Х.Есү
40 минутын өмнө

Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч Э.Гадбадралын “5Z мөрийн хөтөлбөр”-т тусгагдсан “Эрүүл залуу хүн” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Тус хөтөлбөр нь 21 аймаг, 9 дүүргийн залуучуудын эрүүл мэндийг дэмжих, эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт үнэ төлбөргүй хамруулахад чиглэх юм. Хөтөлбөрийн хүрээнд эхний хандивын тоног төхөөрөмжийг өнөөдөр АЗХ-ны удирдлагууд хүлээн авлаа.

May be an image of one or more people and text

Боловсролтой, эрүүл залуу хүн бол Монголын баялаг тул Ардчилсан залуучуудын холбоо боловсрол, эрүүл мэндийн хөтөлбөрийг нэн тэргүүнд хэрэгжүүлэн ажиллаж байна.

Хөтөлбөрийг Мед импорт Монголиа ХХК дэмжиж, БНХАУ-ын тэргүүлэх зэрэглэлийн технологийн дэвшил бүхий SonoScape брэндийн ЭХО аппарат, Genrui брэндийн хавдрын эрт илрүүлгийн төхөөрөмжүүдийг хандивлалаа. Эдгээр үйлдвэрлэгчид дэлхий дахинд эрүүл мэндийн салбарт ашиглаж буй орчин үеийн технологиор үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийг ашиглан залуусын эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэгт хамруулах зорилготой АЗХ-ны “Эрүүл залуу хүн” хөтөлбөрийг дэмжиж урт хугацаанд хамтран ажиллахаа мөн уулзалтын үеэр илэрхийллээ.

May be an image of text

SonoScape компани нь 19 дэх жилдээ эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэж байгаа ба хэт авиан оношлогооны 15 төрлийн аппарат үйлдвэрлэдэг БНХАУ-ын тэргүүлэгч компани юм. Genrui bio tech компани нь хавдрын оношлогооны тест, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр дагнан дэлхийн олон оронд тоног төхөөрөмж нийлүүлж буй талаар уулзалтын үеэр онцоллоо.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна